California State University www.edulinellc.mn

www.csuchico.edu

EDU-LINE ХХК АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ Сайн байна уу? Edu-Line Компанид тавтай морилно уу. Манай компани анх байгуулагдахдаа зөвхөн Солонгос улсын их сургуулиудад оюутан залуусаа суралцуулдаг байсан бол өдгөө Америк, Австрали, Канад, Солонгос, Япон зэрэг улсын 50 гаруй нэр хүнд бүхий их дээд сургуулиудад Монголынхоо 1000 гаруй оюунлаг залуусыг хэлний бэлтгэл болон мэргэжлийн бүх чиглэлээр амжилттай суралцуулаад 11 дэх жилтэйгээ золгож байна. Бидний эрхэм зорилт бол нийгэмд хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж оюутан сурагчдыг мэргэжлийн сонголтоо зөв хийж чанартай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшүүлэх дэлхийд үнэлэгдэхүйц боловсон хүчин бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулах явдал билээ. Монголын ирээдүйн хөгжлийн гарц, оюунлаг өндөр боловсролтой хүүхэд залуус та бүхний гарт байна. Ингээд амжилттай суралцаж байгаа оюутан залуус, тэднийг байнга дэмждэг эцэг эх та бүхэнд баярлаж явдгаа илэрхийлэн улам өндөр амжилт хүсье. Edu-Line ХХК Ерөнхий захирал: Чо Су Хван

Сайн байцгаана уу? Америкийн шилдэг их сургуулиудын нэг болох California State University-д та бүхнийг хүрэлцэн ирж сурахыг урьж байна. Манай сургуулийг сонгосноор эрүүл цэвэр орчин, шударга нийгэм болон эдийн засгийн уян хатан байдал таныг хүлээж байна. Манай нийт оюутнууд болон ажилчид бүгд нэг баг болон суралцах цогц нэгдмэл арга барилаар ажилладаг. Бидний эрхэм зорилго бол өдөр бүр оюутнууддаа хүрч ажиллах явдал юм. Ерөнхий захирал: Dr. Paul J.Zingg

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС Нийслэл

Вашингтон ДС

Хамгийн том хот

Нью-Йорк хот

Үндэсний хэл

Англи хэл

Нутаг дэвсгэр

9,857,306км2 (Дэлхийд 3-т ордог)

Хүн ам

320,206,000 (Дэлхийд 3-т ордог)

Мөнгөн тэмдэгт

Америк доллар (USD) 1$=1,944₮ /2015.02.03-ны Монгол Банкны ханш/

ДНБ

$48,147 /1 хүнд ноогдох/

Цагийн ялгаа

Улаанбаатарын цагаас 13-18 цагаар хоцорч явдаг.

АНУ нь 50 муж, 1 холбооны тойргоос бүрдсэн Дэлхийн хамгийн урт удаан оршин тогтнож буй холбооны улс юм. АНУ хойд талаараа Канад улстай, урд талаараа Мексик улстай хиллэн оршдог, газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 3-рт ордог өргөн уудам газар нутагтай улс юм. 1776 онд Их Британи улсаас салж, тусгаар тогтносон энэхүү улс нь олон улс үндэстэн зэрэгцэн оршдог, эрх чөлөөг эрэлхийлсэн хүмүүсийн зорин очдог улс гэдгээрээ алдартай. Хүн амын 77.7% нь цагаан арьст Америкчууд, 13.2%-ийг Африк гаралтай Америкчууд, 5.3%-ийг Ази гаралтай Америкчууд, 1.2%-ийг уугуул Америкчууд эзэлдэг. Америк дахь Монголчуудын Холбооны хийсэн судалгаагаар 20,000 орчим Монголчууд АНУ-д ажилаж, сурч, амьдардаг байна. Хоёр талаараа Атлантын болон Номхон далайгаар хүрээлүүлсэн АНУ байгалийн өвөрмөц тогтоц бүхий олон бүстэй бөгөөд уур амьсгалын хувьд ч олон янз байдаг. Тухайлбал, баруун эргээрээ Номхон далайн чийглэг, дулаан уур амьсгал зонхилдог бол төвийн Техас, Аризона муж нутгуудийн газар нутаг цөлөрхөг, халуун хуурай уур амьсгалтай. Хойд хэсгийн Иллинои, Висконсин мужуудад хуурай, сэрүүн уур амьсгал зонхилдог.

CALIFORNIA МУЖИЙН ТУХАЙ

Дэлхийн кино урлагийн төв Hollywood, Disneyland, Golden Gate гүүрээрээ алдартай энэхүү муж нь 1850 онд АНУ-ын харъяа болжээ. Калифорн мужийн хүн ам 1840, 1850-иад онд алдарт California Gold Rush буюу Алтны их хайгуулын үеэр огцом нэмэгдсэн байна. Одоогоор нийт хүн амын тоо 38 сая орчим. АНУ-ын муж болох хүртлээ Испани, Мексикийн харъяанд байсан тул мужийн хотууд Испани нэртэй байх нь түгээмэл. Жишээ нь: бидний сайн мэдэх Лос Анжелес хот нь испаниар “Сахиусан тэнгэрүүд” гэсэн утгатай. Мужийн нийслэл Сакраменто нь мөн испани гаралтай үг юм. Муж даяар “санта” болон “сан” гэсэн испани үгээр эхэлсэн хотууд элбэг байдаг. Калифорн муж нь Номхон далайн дулаан, чийглэг уур амьсгалтай бөгөөд Малибу, Санта Круз гэх мэт гайхалтай далайн эргүүдээрээ алдартай. Далайн эрэгт байрладаг тул surfing нь тус мужийн хамгийн түгээмэл спортын төрөл бөгөөд Калифорн мужийн бэлэг тэмдэг, амьдралын хэв маяг хэмээн ойлгогддог. Уг муж нь АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн Los Angeles Lakers багийн өлгий нутаг юм.

CALIFORNIA МУЖИЙН ТУХАЙ

CHICO ХОТЫН ТУХАЙ

Калифорн мужийн хойд хэсэгт байрлах Чико хот нь 1860 онд байгуулагдсан бөгөөд Америкийн амьдрах орчин таатай 5 хотын нэг юм. Хүн амын тоо 59,000 орчим бөгөөд нийт хүн амын 80 гаруй хувийг цагаан арьст Америкчууд эзэлдэг. Калифорн мужийн Их Сургуулийн кампус байрлах уг хот нь АНУ-ын хамгийн том 25 цэцэрлэгт хүрээлэнгийн нэг Бидвелл цэцэрлэгт хүрээлэнгээрээ алдартай. Уур амьсгалын хувьд дулаан, чийглэг. Зундаа +31~340С , өвөлдөө +1~50С байдаг. Жилийн хамгийн олон өдөр нартай байдаг хотуудын нэг юм. Тус хот нь дугуйчдад ээлтэй хот гэдгээрээ мөн алдартай.

CАLIFORNIA STATE UNIVERSITY-ИЙН ТУХАЙ Анх 1887 онд Калифорн мужийн Чико хотод нээгдэн, багш бэлтгэж байсан уг сургууль хүрээгээ тэлсээр 1972 онд одоогийн нэршлээ авч их сургуулийн боловсрол олгож эхэлжээ. Калифорн мужийн их сургуулийн хамгийн эртний оюутны хотхоны нэг нь Чико ба одоогоор харъяа 7 коллеж, 5 сургууль, 28 төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Нийт оюутны тоо 17,000 гаруй бөгөөд үүний 49% нь цагаан арьст Америк, 25% нь испани гаралтай Америк, 5.6% нь Ази оюутан байдаг. Тус хотхонд 60 гаруй улсын 400 гаруй олон улсын солилцооны оюутнууд суралцаж байна. 2012 онд 125 жилийнхээ ойг тэмдэглэсэн олон жилийн түүхтэй сургууль юм.

Калифорн Их Сургуулийн зэрэглэл АНУ-ын шилдэг сургуулиудийн жагсаалтыг гаргадаг нэр хүнд бүхий US News and World Reports Ranking-аар баруун бүсийн 10 шилдэг нийтийн сургуулийн жагсаалтад 1998 оноос хойш байнга багтаж байгаа.

2014 оны Princeton Их Сургуулиас “Green Honor Roll” буюу “Ногоон орчиныг дэмжигч” сургуулиар шалгарсан.

CАLIFORNIA STATE UNIVERSITY ДАВУУ ТАЛ АНУ-ын News & World Report сонинд нийтэлснээр California State University нь 1998 оноос хойш Баруун бүс нутгийн хэмжээнд улсын чанартай их сургуулиудаас Тop 10-т жагсаж байна. АНУ-ын Боловсролын Салбараас California State University их сургуулийн хэмжээнд баримтлах дүнгийн үнэлгээ, оюутны зээлийн хэмжээ, зээлд хамрагдах оюутны тоо, төгсөлтийн дараах ажлын байраар хангах Онооны картын дээд хязгаарыг тогтоож өгсөн. California State University нь боловсролын зэрэг олгосон хамгийн анхны их сургууль бөгөөд сургалтын технологи болон зайны сургалтаараа тэргүүлэгч юм. Калифорн мужийн их сургуулиудаасаа комьпютерийн шинжлэх ухааны хамгийн эртний тэнхимтэй. California State University нь Калифорнийн их сургуулиуд дундаа хамгийн анх “ногоон” орчинг бүрдүүлж чадсан. 1996 онд сургуулийн хог хаягдлыг дахин боловсруулалтад оруулж сургуулийн хотхоныг хоггүй болгож чадсан.

БАКАЛАВР, МАГИСТРИЙН АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ХУГАЦАА, ШАЛГУУР Элсэлтийн хугацаа Семестр

Элсэлт авах хугацаа

Хичээллэх хугацаа

2015 Намар

2015.01.02 - 2015.05.01

2015.08.24 - 2015.12.31

2016 Хавар

2015.07.01 - 2015.09.30

2015.01.25 - 2015.05.31

Элсэлтэнд тавигдах шаардлага ЗЭРЭГ

TOEFL PBT

TOEFL IBT

IELTS

Бакалавр

500

61

6,0

Магистр

550

80

6,5

БАКАЛАВР, МАГИСТРЫН СУРГАЛТ California State University нь чанартай боловсрол эзэмших, цаашлаад боловсрол мэргэжлээ ахиулан карьераа дээшлүүлж амжилтанд хүрэх хүсэлтэй оюутнуудын хийх хамгийн зөв сонголт юм. Шилдэг багшлах бүрэлдэхүүн, боловсронгуй тоног төхөөрөмж, орчин үеийн технологид суурилсан сургалтын хөтөлбөр, судалгаа шинжилгээ нээлт хийх боломжууд, өөрийн нөөц боломжийг дайчлан гайхалтай чадваруудаа нээн харуулах боломжууд нь зөвхөн California State University-г төгсөгчдөд л олдоно. California State University-ийн чадварлаг багш, ажилтнуудын тусламжтайгаар өөрийгөө нээн харуулж ертөнц дээрх олон олон боломжуудыг олж мэдэх болно. Бидний зорилго бол Хойд бүс муждаа сургалтын стандартыг боловсролын зэрэг олгох хөтөлбөрүүддээ дээд зэргээр хэвшүүлэн чанартай бакалавр болон магистрын боловсрол эзэмшүүлэх явдал юм.

Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь анх 50 жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн. 1949 онд анх магистрын зэргийг олгохоор баталж 1950 онд анхны магистрын зэрэг олгосон. Одоогоор California State University-д 1200 оюутан бакалаврын дараах түвшний сургалтанд элсэн орж жил бүр 300 оюутан магистрын зэрэг дүүргэж байна. Оюутнууд магистрт нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэг, урлаг, байгалийн шинжлэх ухаан, инженер, комьпютерийн шинжлэх ухааны чиглэлээр түлхүү суралцаж байна. Мөн бизнес, боловсрол, сувилахуй, сэтгэл судлал, нийгмийн удирдлага, харилцаа холбоо, нийгмийн ажлын чиглэлээр мэргэжлийн зэрэг олгодог. Магистрын ихэнх төгсөгчид нь анагаах ухаан, академи болон хуулийн чиглэлээр үргэлжлүүлэн докторт суралцдаг бол бусад нь үйлдвэрлэл, боловсрол, бизнес болон олон нийтийн үйлчилгээний салбарт карьераа дээшлүүлэн амжилттай ажиллацгааж байна.

МЭРГЭЖЛИЙН АНГИУД

Салбар

Тэнхим

Олгох зэрэг Бакалавр

Магистр

Мэргэжлүүд

Хүмүүнлэг

Хүмүүнлэгийн ухааны тэнхим

ο

ο

Хүмүүнлэгийн шинжлэх ухаан

ο ο

ο

Шинжлэх ухаан

Хөдөө аж ахуй шинжлэх ухааны тэнхим

ο

Дүрслэх урлаг Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан Хөдөө аж ахуйн бизнесийн ухаан Амьтан судлалын шинжлэх ухаан Хөдөө аж ахуйн боловсрол Антропологи

Хүмүүнлэг

Шинжлэх ухаан

Антропологи Хэрэглээний компьютер графикийн тэнхим Биологийн шинжлэх ухааны тэнхим Бизнес Хими биотехнологийн тэнхим Хүүхдийн хөгжлийн тэнхим

ο ο

ο ο

Хүүхэлдэйн кино, тоглоомын программ хөгжүүлэгч

ο ο ο ο ο ο ο

ο

ο ο

ο

Биохимийн шинжлэх ухаан

ο ο

ο

Химийн шинжлэх ухаан Хүүхдийн хөгжил Ардчилал судлал, хүүхдийн хөгжил Мэдээлэл холбооны дизайн Мэдээлэл харилцаа холбоо судлал Сэтгүүл зүй Мэдээлэл харилцаа холбооны шинжлэх ухаан ба үймээн самуун Хүмүүнлэгийн шинжлэх ухаан

ο

Шашин судлал

ο ο

Хүмүүнлэг

Мэдээлэл холбооны тэнхим

Шашин судлал хүмүүнлэгийн ухааны тэнхим Компьютерийн шинжлэх ухаан Шинжлэх ухаан

ο

ο

ο Мэдээлэл харилцаа холбооны тэнхим

Бетон үйлдвэрлэлменежментийн тэнхим Барилгын менежментийн тэнхим

Биологи - шинжлэх ухааны Бичил биет судлал Биологи - хүмүүнлэгийн ухааны Ургамал судлал Бизнесийн удирдлага Бизнесийн мэдээллийн систем Химийн шинжлэх ухаан

ο

ο ο ο ο

ο

Компьютерийн шинжлэх ухаан Компьютер мэдээллийн систем Бетон үйлдвэрлэлийн менежмент Барилгын менежмент

ο

ο ο

Эдийн засаг Боловсрол судлал Олон улсын хэл, заах арга зүй Барилгын инженер Компьютерийн инженер Цахилгаан, цахим инженер Механикийн инженер Мехатроник инженер Цахилгаан, компьютерийн инженер Англи хэл Хэл шинжлэл

Газар зүй төлөвлөлтийн тэнхим

ο

ο

Газарзүй

Геологи, экологийн шинжлэх ухааны тэнхим

ο ο ο

ο

Экологи Геологи Газар зүй

Эдийн засгийн тэнхим Хүмүүнлэг

Шинжлэх ухаан

ο ο ο

Боловсролын тэнхим

Инжинерийн тэнхим

ο ο ο ο ο ο

Хүмүүнлэг

Шинжлэх ухаан

Англи хэлний тэнхим

Хүмүүнлэг

Эрүүл мэндийн шинжлэх ухааны тэнхим Түүхийн тэнхим

Шинжлэх ухаан

Олон талт хөтөлбөр, тусгай мэргэжлийн тэнхим Олон улсын хэл, уран зохиол, соёл судлалын тэнхим

Хүмүүнлэг Биеийн хөдөлгөөн дасгалын тэнхим Ардчилал судлалын тэнхим Шинжлэх ухаан

Математикийн тэнхим

ο

ο

Эрүүл мэнд

ο

ο

Түүх

ο

ο

Олон талт судалгаа

ο ο ο ο ο ο

ο

ο ο ο ο ο

Ази судлал Франц судлал Герман судлал Латин Америк орон судлал Испани орон судлал Дасгал судлал Бие махбодийн дасгал хөдөлгөөний шинжлэх ухаан Ардчилал судлал Хүүхдийн хөгжил Математик Математикийн боловсрол

Хүмүүнлэг

Шинжлэх ухаан Хүмүүнлэг Шинжлэх ухаан

Хүмүүнлэг

Шинжлэх ухаан

Хүмүүнлэг Шинжлэх ухаан

Олон улсын соёл, хүйсийн тэгш харилцаа судлалын тэнхим

ο

Олон улсын соёл, хүйсийн тэгш харилцаа судлал

Хөгжим театр урлагийн тэнхим

ο ο ο

Хөгжим Хөгжимт театр Театрын урлаг

Сувилахуйн ухааны тэнхим Хоол тэжээлийн шинжлэх ухааны тэнхим Философийн тэнхим

ο

Философи

Физикийн тэнхим

ο

Физик

Улс төрийн шинжлэх ухааны тэнхим

ο ο ο ο

ο ο

Эрүүгийн хууль Олон улсын харилцаа Улс төр Олон нийтийн удирдлага

Сэтгэл судлалын тэнхим

ο

ο

Сэтгэл судлал

ο

ο

Сувилахуй

ο

ο

Хоол тэжээлийн шинжлэх ухаан

Амралт сувиллын менежментийн тэнхим

ο

Боловсролын шинжлэх ухааны тэнхим Нийгмийн шинжлэх ухаан, тусгай хөтөлбөрйин тэнхим Нийгмийн ажлын тэнхим Социологи Тогтвортой үйлдвэрлэлийн шинжлэх ухааны тэнхим

ο

ο

ο

Амралт сувилал үйлчилгээний газрын менежмент Амралт сувилал үйлчилгээний газрын менежмент Байгалийн шинжлэх ухаан Заах арга зүйн шинжлэх ухааны олон талт судалгаа

ο

ο

Нийгмийн шинжлэх ухаан

ο

ο

Нийгмийн ажилтан

ο

Социологи

ο

Тогтвортой үйлдвэрлэл

БАКАЛАВР, МАГИСТРЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨР

Бакалаврын ангийн сургалтын төлбөр Нэрс Нэрс

1 семестрт (12 кредит) 1 семестрт (12 кредит)

Жилд (24(24 кредит) Жилд кредит)

Бүртгэлийн хураамж Бүртгэлийн хураамж

3,501$ 3.513 $

7,002$ 7.026 $

Гадаад оюутны төлбөр Гадаад оюутны төлбөр (1 кредит - 372$) (1 кредит - 372 $)

372$ х 12 кредит = 4,464$ 372 $ x 12 кредит = 4.464 $

372$ х 24 кредит = 8,928$ 372 $ x 24 кредит = 8.928 $

Ном & Гарын авлага Ном & Гарын авлага

854$854 $

1,708$ 1.708 $

Нийт Нийт

8,819$ 8.831 $

17,638$ 17.662 $

Магистрын ангийн сургалтын төлбөр Нэрс Нэрс

1 семестрт (9 кредит) 1 семестрт (12 кредит)

Жилд (18(24 кредит) Жилд кредит)

Бүртгэлийн хураамж Бүртгэлийн хураамж

4,134$ 4.146 $

8,268$ 8.292 $

Гадаад оюутны төлбөр Гадаад оюутны төлбөр (1 кредит - 372$) (1 кредит - 372 $)

372$ х 9 372 $ кредит = 3,348$ x 9 кредит = 3.348 $

372$ х 18 кредит = 6,696$ 372 $ x 18 кредит = 6.696 $

Ном & Гарын авлага Ном & Гарын авлага

837$837 $

1,674$ 1.674 $

Нийт Нийт

8,319$ 8.331 $

16,638$ 16.662 $

ХЭЛНИЙ БЭЛТГЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА American Language and Culture Institute (ALCI)

California State University-ийн харьяа American Language and Culture Institute нь 1979 онд байгуулагдсан бөгөөд англи хэлний хичээлийг ярих, бичих, унших, сонсох гэсэн төрлөөр явуулдаг ба Америк хүнтэй ярилцан англи хэлийг суралцах нөхцөл боломжоор ханган сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулж англи хэлийг хэрэглээ болгоход анхаардаг. Суралцах тав тухтай орчныг бүрдүүлж биеийн тамирын тэнхим, номын сан, интернет зэргийг үнэ төлбөргүй хэрэглэж чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Оюутны үнэмлэхээ авснаар тухайн бүс нутгийн нийтийн тээвэрт үнэгүй зорчино.

ALCI сургууль нь жилд 5 болон 7 долоо хоногийн хугацаатай Англи хэлний хичээл явуулдаг ба анхан шатнаас гүнзгий шат хүртэл 6 түвшинтэй. Долоо хоногт 20-25 цагаар хичээллэх ба нэг ангид дунджаар 10-12 оюутан суралцана. Мөн 2015 оны 9 сараас эхлэн интернетээр авч байгаа TOEFL IBT шалгалтыг сургууль дээрээ өгөх боломжтой.

ALCI (CHICO)-Д СУРАЛЦАХЫН ДАВУУ ТАЛ Анхан шатнаас академик буюу мэргэжлийн шат хүртэлх бүх шатанд Англи хэлийг үр дүнтэй заана. Англи хэлний сургалтын мэргэжлийн түвшний хөтөлбөртэй. Мэргэжлийн багш нараас ганцаарчлан зөвлөгөө авах боломжтой ба анги дүүргэлт цөөн. Сургуулийн болон нийгмийн арга хэмжээнд оролцон Америкийн соёлоос суралцах боломжтой. ALCI Chico-д хэлний бэлтгэлд сурснаар California State University -д үргэлжлүүлэн суралцах боломжтой. Их сургуулийн Англи хэлний шаардлага хангахуйц түвшинд англи хэлийг эзэмшинэ. TOEFL бэлтгэл сургалтанд хамрагдах болон тест өгөх боломжтой. Математик, Бизнес, болон Их сургуулийн англи хэлний бэлтгэлд хамрагдана. Англи хэлээр харилцан ярилцаж дадлага хийх бүрэн боломжтой. Унаган англи хэлтэй хүмүүстэй харилцан ярилцаж хэлний чадвараа дээшлүүлэх дадлага хийнэ.

ХЭЛНИЙ БЭЛТГЭЛИЙН ХУГАЦАА, ТӨЛБӨР Хэлний бэлтгэлийн хичээллэх хугацаа Хичээл

Бүртгэл дуусах Бүртгэл дуусах хугацаа

Хичээллэх хугацаа

Хавар Хавар 11

2015.11.02 2014.11.21

2016.01.25 ~ 03.11 2015.01.20 ~ 03.06

Хавар Хавар 22

2016.02.11 2015.01.23

2016.03.28 ~ 05.13 2015.03.23 ~ 05.08

Зун Зун

2016.04.21 2015.04.08

2016.06.06 ~ 07.29 2015.06.08 ~ 07.30

Намар Намар 11

2016.07.07 2015.06.24

2016.08.22 ~ 10.07 2015.08.24 ~ 10-09

Намар 22 Намар

2015.08.18 2016.08.10

2015.10.19 ~ 12.11 2016.10.17 ~ 12.09

Үргэлжлэх хугацаа

Төлбөр /7 долоо Төлбөр хоног/ /7 долоо хоног/

77 долоо хоног долоо хоног (7 хоног 20 цаг (7 хоногт 20 цаг хичээллэнэ) хичээллэнэ)

$$1,800USD 2.000 USD

Бусад зардал - Гадаад оюутны эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр - 1 семестр 60$ төлнө. - Оюутны ID card -ны төлбөр - 1 семестр 2$ төлнө. - Эрүүл мэндийн даатгал - 1 семестр 237-297$ төлнө. Болзолт элсэлт/ Conditional Admission Болзолт элсэлт нь бакалаврын ангид элсэн орох хүсэлтэй боловч англи хэлний шалгуурт хүрэхгүй байгаа оюутнуудад зориулсан элсэлт юм. Болзолт элсэлтийн бүрдүүлэх материал - ALCI хэлний бэлтгэлийн элсэлтийн хураамж 100$ - CSU их сургуулийн элсэлтийн хураамж 55$ - Бусад материалууд (адестат, дүнгийн жагсаалт...)

Сургуулийн хотхоны зураг

БАЙРНЫ ТАНИЛЦУУЛГА Дотуур байр

California State University нь Lassen, Shasta, Sutter, Whitney, Mechoopda Esken гэсэн оюутны 6 байртай. Дотуур байрнууд хичээлийн байрнаас холгүй 1 милл (1.6км) -ийн зайд байрладаг. Бүх хотхон нэгдсэн хоолны газартай ба өдрийн 3 хоолтой. Тус сургуулийн оюутнууд нь оршин суух байраа өөрсдөө сонгох боломжтой ба эдгээр оюутны байруудад нийт 1,500 оюутан байрлах боломжтой.

Өрөөний Өрөөний төрөл төрөл Sutter Hall Sutter Hall 2 хүний өрөө, хоолтой 2 хүний өрөө, хоолтой Sutter Hall Sutter Hall 3 хүний өрөө, хоолтой 3 хүний өрөө, хоолтой Lassen Lassen // Whitney Whitney//Esken Esken// Mechoopda Mechoopda 22 хүний өрөө, хоолтой хүний өрөө, хоолтой

Хаврынсеместр семестр(4 (4сар) сар) Хаврын Элсэлтийн Төлбөр Элсэлтийн Төлбөр хураамж /1 сар/ хураамж /1сар/

Намрын семестр семестр (4 Намрын (4 сар) сар) Элсэлтийн Төлбөр Элсэлтийн Төлбөр хураамж /1 сар/ хураамж /1сар/

1.000 $ $1,000

1.686 $ $1,616

1.000 $ $1,000

1.640 $ $1,593

1.000 $ $1,000

1.464 $ $1,401

1.000 $ $1,000

1.424 $ $1,382

1.000 $1,000$

1.556 $ $1,490

1.000 $ $1,000

1.513 $ $1,469

Whitney Whitney 33 хүний өрөө, хоолтой хүний өрөө, хоолтой

1.000 $1,000$

1.353 $ $1,295

1.000 $ $1,000

1.317 $ $1,277

Whitney Whitney 11 хүний өрөө, хоолтой хүний өрөө, хоолтой

$1,000$ 1.000

$1,755 1.830 $

$1,000 1.000 $

$1,729 1.778 $

Konkow Konkow 2 хүний өрөө, хоолтой 2 хүний өрөө, хоолтой

$1,000$ 1.000

$1,161 1.214 $

$1,000 1.000 $

$1,140 1.171 $

$1,000 1.000 $

$1,426 1.488 $

$1,000 1.000 $

$1,400 1.436 $

$1,000 1.000 $

$1,111 1.214 $

$1,000 1.000 $

$1,091 1.171 $

$1,000$ 1.000

$1,366 1.488 $

$1,000 1.000 $

$1,342 1.436 $

Konkow Konkow 1 хүний өрөө, хоолтой 1 хүний өрөө, хоолтой University Village University Village 6 хүний нийтийн байр / 6 хүний нийтийн байр 2 хүний өрөө, хоолтой / 2 хүний өрөө, хоолтой/ University Village University Village 6 хүний нийтийн байр / 6 хүний нийтийн байр / 11 хүний өрөө, хоолтой хүний өрөө, хоолтой/

Хоолны багц (Meal Plan) Дотуур байрны Lassen, Shasta, Sutter, Whitney, Esken, Mechoopda-д амьдрах оюутнуудад хоолны 3 төрлийн сонголттой: • Chico Plan: 1 семестрт 192 хоол (1 долоо хоногт 12 хоол) хоолны картандаа 64$-той • Bidwell Plan: 1 семестрт 176 хоол (1 долоо хоногт 11 хоол) хоолны картандаа 128$-той • Wildcat Plan: 1 семестрт 160 хоол (1 долоо хоногт 10 хоол) хоолны картандаа 192$-той Хэрвээ Konkow Houses болон University Village-д амьдрах бол (гал тогооны бүх төрлийн хэрэгслээр тоногдлогдсон) дараах Meal Plan-ыг сонгоно. • Mini Plan: 1 семестрт 64 хоол (1 долоо хоногт 4 хоол) хоолны картандаа 112$-той

Айлд байрлах тухай

California State University нь дадлага туршлагатай гэр бүлүүдтэй хамтран ажилладаг бөгөөд манай ажилтнууд өөрийн биеэр тус гэр бүлүүдэд шалгалт хийж, оюутан бүр нь аюулгүй, цэвэр, тохилог орчинд, баталгаатай гэр бүлүүдийг санал болгодог. Та айлд байрлах бол доод тал нь 4 сараар гэрээ хийх хэрэгтэй байдаг. Мөн өдөрт 3 хоолтой бөгөөд оюутан хүсвэл өөрөө өглөөний цай, өдрийн хоолоо хийж болно. Орой ихэвчлэн гэр бүлээрээ хооллодог. Байр захиалгын төлбөр

250$ /буцаан олгогдохгүй/

Айлд байрлах төлбөр /1 сар/

800$

Үйлчилгээний хураамж

50$ /семестр бүр/

Байр түрээслэх тухай

California State University-д элсэн орж буй оюутнууд дотуур байранд байрлах сонголтоос гадна гадуур байр түрээслэх боломжтой байдаг. Эдгээр байрнууд нь албан ёсоор оюутнуудад хөлслүүлэх гэрээтэй байдаг. Craig Student Living: Сургуулийн байрнаас 0.94 милийн зайд байрладаг. Байрны давуу тал: -Усан бассейн -Бялдаржуулах төв -Угаалгын өрөө

Утга

Төлбөр /1 сар/

Барьцаа

500$

1 өрөө байр

520$-750$

Утга Барьцаа

Төлбөр /1 сар/ 600$

1 өрөө байр

660$

2 өрөө байр

880$

1013 W.7th Street: Сургуулийн байрнаас 0.85 милийн зайд байрладаг. Байрны давуу тал: -Угаалгын өрөө -Машины зогсоол

Acacia Apartment Homes: Утга

Төлбөр /1 сар/

Барьцаа

700$

1 өрөө байр

859$

2 өрөө байр

899$

Сургуулийн байрнаас 0.54 милийн зайд байрладаг. Байрны давуу тал: -Усан бассейн -Камен зуух -Бялдаржуулах төв -Машины зогсоол -Угаалгын өрөө -Бүрэн тавилгатай гал тогоо

ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА California State University-ийн оюутнууд фитнесс болон бүх төрлийн чийрэгжүүлэлтийн өрөөнд үнэгүй хичээллэх боломжтой. - Спорт клубууд - Танилцуулах аялал - Урлаг соёлын арга хэмжээ

АМЬДРАЛЫН ӨРТӨГ Сүү (1 литр) Цагаан талх (500g) Цагаан будаа (1kг) Өндөг (12 ширхэг) Бяслаг (1kг) Тахианы цээж (1kг) Алим (1kг) Жүрж (1kг) Улаан лооль (1kг) Төмс (1kg) Ус (1.5 литр) Нийт /1 сард/





0.99 $ 2.38 $ 2.71 $ 2.25 $ 9.50 $ 7.60 $ 3.70 $ 3.58 $ 3.63 $ 2.36 $ 1.76 $ 300-350$

Оюутны ажил

АНУ-д оюутны визтэй ирсэн оюутан сургууль дотроо хичээлийн хажуугаар 7 хоногт 20 цаг буюу хагас цагаар, улирлын амралтаар 7 хоногт 40 цаг ажиллах эрхтэй байдаг. Сургуулиас гадуур ажиллахад сургуулийн олон улсын оюутан хариуцсан тэнхимд мэдэгдэж, санхүүгийн гэнэтийн хүндрэл тохиосон шалтгаанаа тайлбарлан цагаачлалын албанаас зөвшөөрөл ирсэн тохиолдолд ажил хийх эрхтэй болдог. Сургуулийн хотхон доторх ажлын байрны мэдээллийг тэнхимүүдээс, мөн Оюутны Ажил Эрхлэлтийн Төвд хандан олно. Нийгмийн даатгалын дугаар авснаар АНУ-д ажиллах эрх нээгдэнэ.

EDU-LINE ДАВУУ ТАЛ Бүртгүүлсэн оюутнууддаа үнэ төлбөргүй элчингийн ярилцлаганд бэлддэг ба ярилцлагыг мэргэжлийн багш удирдан явуулна. Хамгийн найрсаг, үнэнч щударга, итгэлтэй. /Онгоцны билет, сургалтын төлбөр зэрэг дээр илүү төлбөр нэмж ашиг гаргадаггүй/ Оюутнууд болон тэдний эцэг эхтэй байнга холбоотой ажиллаж тэдэнд тулгарсан асуудлыг дор бүр нь шийдвэрлэн өгч төгсөөд Монголдоо эргэж ирэх хүртэл нь байнга эргэх холбоотой ажилладаг. Оюутныг бакалавр, магистрын ангид ороход нь хэрэгтэй материалыг заан өгч үнэ төлбөргүй орчуулж өгдөг. Удаан хугацааны туршид үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас ямар хүн дээр яаж материал бүрдүүлэх, яаж ажиллахаа маш сайн мэддэг, туршлагатай хамт олон. Бусад зуучлагч компаниудтай харьцуулахад байж болох хамгийн хямд үйлчилгээний хөлстэй. Сургалтын төлбөр, үйлчилгээний хөлс зэргийг зөвхөн виз гарсны дараа авдаг тул үйлчлүүлэгч бидэнд итгэхгүй байх үндэс байхгүй болно. Оффис нь хотын төвд байрлалтай учир хүмүүс үйлчлүүлэхэд амар. Манай компани АНУ-ын шилдэг их сургууль, коллежуудтай албан ёсны төлөөлөгчийн гэрээ байгуулж хамтран ажилладаг тул Монгол оюутнуудад зориулсан илүү найдвартай, цагаа олсон, шуурхай үйлчилгээ үзүүлдэг.

СОЁЛ БОЛОН АЯЛАЛ, БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗАР

Америкийн газар нутагт анх уугуул Америкчууд буюу Индианчууд амьдардаг байсан бөгөөд Европ цагаачдын суурьшилтаас өмнө 18 сая орчим байсан уугуул Америкчуудын хүн ам 1800-аад он гэхэд 600,000 болтлоо буурсан байдаг. Европын суурьшилтын дүнд одоогийн Америкийн соёл Европын соёлоос өвлөж авсан зүйл ихтэй боловч дэлхийн бүх үндэстэн оршин суудаг энэхүү улс олон улсын соёлыг шингээсэн байдаг. Шашин шүтлэгийн хувьд ихэнх хувь нь Христийн шашинтай, түүнийгээ дагаад Христийн баяр ёслол, зан үйл элбэг тохиолдоно. Томоохон баярууд нь Улаан Өндөгний баяр, Тусгаар тогтнолын өдөр, Halloween, Талархлын баяр болон Зул сарын баяр юм. Үндэсний спорт нь Америк хөлбөмбөг, бэйсболл. Америкчууд өөрийн улсыг дэлхий нийтэд маш сайн сурталчилж чадсаны хүчинд дэлхий даяар Америкийг мэддэггүй хүн байхгүй гэхэд болно.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН БОЛОВСРОЛ

2014 оны байдлаар АНУ-д 4,599 боловсролын зэрэг олгодог байгууллага байдаг гэсэн тооцоо байгаа бөгөөд үүний 2,870 нь 4 жилийн боловсрол олгодог; 1,729 нь 2 жилийн боловсрол олгодог байна. АНУ-ын хүн амын 5,7% нь буюу 21 сая иргэн их, дээд сургуульд суралцдаг гэсэн судалгаа байдаг байна. АНУ-ын их, дээд сургуулийг нийтэд нь коллеж гэж нэрлэдэг ба үйл ажиллагааны чиглэл, олгох зэргээсээ шалтгаалан доорх 3 ангилалд хуваагддаг. Үүнд:

• Community College буюу 2 жилийн суурь боловсрол олгодог сургууль • Liberal Arts College буюу 4 жилийн бакалаврын зэрэг олгодог сургууль • University буюу бакалавр, магистр, докторын зэрэг олгодог сургууль

2015 оны Дэлхийн Шилдэг 100 сургуулийн жагсаалтад АНУ-ын 53 сургууль орсон байна. АНУ нь мэргэжлийн өргөн сонголт, тохилог, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий анги танхим, дэлхийн нэр хүндтэй шагналуудыг хүртсэн эрдэмтэн багш нараараа бусад улсаас ялгарахаас гадна оюутанд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бие даан шийдвэр гаргах гэх мэт хувь хүний ажил, амьдралд нэн шаардлагатай чадваруудыг эзэмшүүлдгээрээ давуу талтай юм. Тиймдээ ч АНУ-ын сургуулийн төгсөгчид дэлхийн томоохон пүүс, компаниудын CEO, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, IT чиглэлийн чадварлаг инженерүүд болсон байдаг. Их сургуулиуд нь голчлон хавар, намар гэсэн 2 улиралтай байдаг ба 1 ба 8 сарын сүүлээр эхэлдэг. Дээд сургууль, коллежууд нь ихэвчлэн намар, өвөл, хавар гэсэн 3 улиралтай байдаг. Бакалаврын ангид элсэн суралцахад SAT, магистрын ангид GRE, GMAT гэсэн шалгалтуудын оноог шаарддаг.

АМЕРИКИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД • ОЮУТАНД ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ВЭ? Манай компани оюутанд АНУ болон Америкийн сургуулиудын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, визтэй холбоотой цогц мэдээлэл олгох, суралцахаар бүртгүүлсэн оюутны материалуудыг албан ёсны орчуулгын төвөөр орчуулах, сонгосон сургуультай холбогдож урилга захиалах, элчингийн өргөдөл бөглөх болон ярилцлагын цаг товлох, элчингийн ярилцлаганд бэлдэх, байр болон онгоцноос тосох үйлчилгээ захиалах зэрэг цогц үйлчилгээг нэг дор үзүүлдэг. Мөн манайхаар зуучлуулан явсан оюутнуудтайгаа байнга харилцаа холбоотой байж, зөвлөгөө мэдээллээр ханган тусалдаг давуу талтай. • I-20 ГЭЖ ЮУ БОЛОХ, ХЭРХЭН АВАХ ВЭ? I-20 гэдэг нь АНУ-ын засгийн газрын албан маягт, тухайн сургуулийн урилга бөгөөд F-1 эсвэл M-1 визийг мэдүүлж буй цагаачлалын бус оюутан авах ёстой. I-20 маягт нь тухайн сургуульд тэнцсэний баталгаа болдог бөгөөд SEVIS I-901 хураамж төлж I-20-г идэвхижүүлснээр визний статусаа өөрчлөх болон АНУ-д нэвтрэхэд шаардагдах мэдээллийг агуулсан байдаг. • БИ ОЮУТНЫ ВИЗЭЭ ХЭРХЭН МЭДҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ? I-20 маягтаа авсан даруй гадаад оюутны F-1 виз мэдүүлэх хэрэгтэй. Үүний тулд элчингийн визний маягтыг бөглөж, элчингийн цагаа захиална. Товлосон өдрөө өөрийн биеэр элчингийн ярилцлаганд орж, визний хариу тухайн өдөртөө гарна. • F-1 ВИЗТЭЙ ОЮУТАН АНУ-Д АЖИЛ ХИЙЖ БОЛОХ УУ? F-1 визтэй оюутнууд бүтэн цагаар хичээл үзэх шаардлагатай байдаг бөгөөд хичээлийн хажуугаар сургуулийн хотхонд долоо хоногт дээд тал нь 20 цаг ажил хийх зөвшөөрөлтэй. Оюутны статусаа нэг жил хадгалсны дараа USCIS-аас оюутны хотхоноос гадуур ажиллах зөвшөөрөл хүсч болно. • SEVIS СИСТЕМ ГЭЖ ЮУ БОЛОХ, ЭНЭ НЬ НАДАД ЯМАР ХАМААРАЛТАЙ ВЭ? SEVIS буюу Оюутан болон Солилцооны Зорчигчдын Мэдээллийн Систем нь сургууль, солилцооны хөтөлбөрүүдийн шинээр элссэн болон үргэлжлүүлэн сурч байгаа гадаадын оюутан болон солилцооны зорчигчдын статусын мэдээллийн систем юм. Тиймээс АНУ-ын элчингийн ярилцлаганд орохоосоо өмнө онлайнаар мэдээллээ бүртгүүлж, SEVIS-ийн хураамж болох 200 ам.долларыг төлсөн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл энэ нь таны I-20 маягтын тусламжтайгаар аль сургуульд сурч байна вэ гэсэн оюутны статусыг тань хянадаг нэгдсэн ситем юм. • ТАНАЙХ ЯМАР ЯМАР СУРГУУЛЬТАЙ ХАРИЛЦААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ? Манай компани Washington мужийн Seattle хот дахь Everett Community College, Shoreline Community College, Wisconsin мужийн Madison хотод байрлах WESLI Institute, Arizona мужийн Phoenix хотод байрлах Arizona State University, California мужийн Chico хотод байрлах California State University гэх мэт АНУ-ын олон шилдэг сургуулиудтай хамтран ажилладаг.

• ЗААВАЛ АНГЛИ ХЭЛНИЙ ОНООТОЙ БАЙЖ ҮНДСЭН АНГИДАА ОРОХ УУ? Тийм. Бакалаврын ангид TOEFL IBT-61, IELTS 6.0 оноотой бол, Магистрын ангид TOEFL IBT-80, IELTS 6.5-аас дээш оноотой бол хэлний бэлтгэлд суухгүйгээр үндсэн ангидаа элсэн суралцах боломжтой. Гэхдээ тухайн сургуулиудын нэмэлт шаардлагуудыг харгалзан үзэх нь чухал. • БҮРТГЭЛ ХЭЗЭЭ ЯВАГДДАГ ВЭ? Коллежийн элсэлт 1,3,6,9 саруудад явагддаг ба их сургуулийн хэлний бэлтгэл жилд 4-5 удаа, Бакалавр, Магистрийн ангиуд ихэвчлэн 1,5,9 саруудад хичээл нь эхэлдэг тул дээрх хугацаанаас 1-3 сарын өмнө сургуульдаа бүртгүүлэх нь зүйтэй. • БҮРТГҮҮЛСНИЙ ДАРАА ВИЗЭНД ОРООД ХАРИУ ИРТЭЛ ХЭР ХУГАЦАА ШААРДАГДДАГ ВЭ? Манай компанид бүртгүүлснээс 1-2 сарын дараа элчингийн визний ярилцлаганд орж тухайн өдөртөө визний хариу гарна.



• ЦАГИЙН АЖЛЫН ХӨЛС ХЭР БАЙДАГ ВЭ? Муж мужаасаа шалтгаалаад 1 цагийн хөлс нь дунджаар $8.50-$12.50 байдаг.

• ТЭТГЭЛЭГЭЭР СУРАХ БОЛОМЖ ХЭР БАЙДАГ ВЭ? Ер нь бол боломж бий. Тухайн оюутны идэвхи зүтгэл, сурлагын дүн, санхүүгийн боломж зэргээс шалтгаалан үндсэн ангидаа ороход тухайн сургуулиас зарлагдаж байгаа маш олон төрлийн тэтгэлэгт хамрагдах боломж байдаг. Ихэнх сургуулийн тэтгэлэгийн анкет хүлээн авах үе нь 5-р сар байдаг. • ХЭДЭН СЕМЕСТР ХИЧЭЭЛЛЭДЭГ ВЭ? Сургууль болгон өөр өөр байдаг. Коллежууд жилд 3 семестртэй бол их сургууль үндсэн 2 семестртэй. Харин хэлний бэлтгэл нь түвшингээсээ хамаараад жилд 4-5 семестр хичээллэдэг. Нэг семестрийн үргэлжлэх хугацаа нь сургуулиудаас хамаарч харилцан адилгүй байдаг. • ХЭЛНИЙ БЭЛТГЭЛЭЭР ЯВБАЛ ВИЗ ГАРАЛТ МУУ БАЙДАГ УУ? АНУ-д хэлний сургалтын төвүүд олон байдаг. Эдгээр төвүүд рүү зөвхөн хэлний бэлтгэлд сурахаар виз мэдүүлж байгаа бол виз гаралт муу байдаг. Харин тухайн бакалавр магистрын зэрэг олгодог сургуулиудын хэлний бэлтгэлд явах бол виз гаралт харьцангуй өндөр байдаг.

USA-California State University, Chico.pdf

Loading… Page 1. Whoops! There was a problem loading more pages. USA-California State University, Chico.pdf. USA-California State University, Chico.pdf.

11MB Sizes 23 Downloads 164 Views

Recommend Documents

Untitled - Wayne State University
If you desire any additional information, please do not hesitate to call on as lay we again thank you for your splendid co- operation. Sincerely yours,. DETROIT ...

Boise State University
Deployed Google Apps for Education to students, staff ... Technology, “from a technical standpoint, we were falling behind the curve because we were tied to a ...

Untitled - Wayne State University
Charles Terrace at this time bat are unable to do so bacause the family we had in aird is leaving the country. We shall. notify you as soon as further plans for ...

Morehead State University
I have placed the “less important” Canterbury Tales at the end of the semester. If we run short on time, we will have looked at the primary documents before.

Winter Dreams - Washington State University
Dexter Green's father owned the second best grocery-store in. Black Bear--the best ... tramped with his eyes squinted up against the hard ..... "Better thank the Lord she doesn't drive a swifter ball," said Mr. ..... president of a great trust compan

World Champion - Arizona State University
with an irrigation system and hoses. after .... the Carnegie Mellon Venture Challenge for their fashion watch with an alarm and GPS tracking, .... Undergraduate Certificate in Food System Sustainability ..... The Princeton Review's Guide to 332.

Kansas State University
the GTAs will monitor discussions, in class and online, to assure that this happens. ... KSU email account, not from the „groups‟ function within K-State Online. ... Any meetings outside of these designated time slots should be arranged by ...

Kansas State University
Please write the KSU honor code on every written assignment, along with your ... I respond pretty well to email and try to provide a prompt, respectful, and helpful.

Kansas State University
Due to several guest speakers and the sensitive nature of material presented, you may ... KSU email account, not from the „groups‟ function within K-State Online. ... even in email correspondence, reflect your skill and diligence as a student.

title: woolly mammoth ressurrection - Iowa State University
Apr 8, 2005 - 1) Read your article and look for information that will support your position. ...... making zoos better did not outrank fixing the energy crisis on his .... An alternative method would be to clone a mammoth from DNA found in ...

college of natural resources - NC State University
COLLEGE OF NATURAL RESOURCES. About the ... resource markets, and geospatial analytics), receive interdisciplinary research training, and participate as a member of cohort of doctoral students to ... CENTER FOR GEOSPATIAL ANALyTICS AND DEPARTMENT OF

ePermit Code Voucher - San Jose State University
SJSU PARKING SERVICES · located in the University Police Building · 408-924-6556 ... General and Employee parking permits are honored on all Levels.

Boise State University Archaeology Field School Application.pdf ...
Boise State University Archaeology Field School Application.pdf. Boise State University Archaeology Field School Application.pdf. Open. Extract. Open with.

Adaptive E-Learning - Florida State University
line after a person finished the tutor.2 The first test mea- sured declarative ..... objective is attained, informs the adaptive engine of the next recommended bit or bits of .... Principles of instruc- tional design (4th ed.). ... nal_Draft.pdf. IMS

FACT SHEET Catawba County-Appalachian State University ...
Aug 15, 2011 - a 7381 square foot center for biodiesel research, development ... Staff will use a mobile emissions analyzer in a Volkswagen test vehicle.

FACT SHEET Catawba County-Appalachian State University ...
Aug 15, 2011 - producing this kind of energy is going to provide new ... EcoComplex is also focused on producing and using “green” energy and on the ...

at Arizona State University
Developments of sensing and modeling technology provide construction project managers tools for achieving real- time construction project performance ...

Sonoma State University campus map.pdf
There was a problem previewing this document. Retrying... Download. Connect more apps... Try one of the apps below to open or edit this item. Sonoma State ...

Low Power Radio - Oregon State University
In New York State, Sea Grant collaborated with a park commission to test low power radio in a variety of coastal settings. An LPR broadcast at a coastal campground informed listeners of marine safety; and LPR at a barrier beach aided tens of thousand

krishna kanta handiqui state open university - kkhsou
Sep 11, 2016 - KRISHNA KANTA HANDIQUI STATE OPEN UNIVERSITY. HOUSEFED ... KKHSOU/EXB/RCE/12/01/Degree 3rdsem 2016. Date: 26-08-2016.

Finalfinalsyllabusfall 2013 - San Jose State University
another English class or who do not believe in the importance of working hard on ... Use correct and situationally appropriate sentence structure and grammar; b.